Төслийн хашаа хороо

6i4i6c3qo1rvr8m5vt0vbnmgb0

Есдүгээр сарын 27-ны үдээс хойш Бөхбаатарынд хүрэхэд цэнхэр дээвэртэй тохилог сайхан хашаа хороо нь бидний анхаарлыг татлаа. 2018 оны 10-р сард барьсан энэхүү хашаа хорооны үнэ нь 280 мянган юань бөгөөд бэлэн 45 мянган юаниар авчээ. Энэ нь ямар учиртай вэ?

Бөхбаатар Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Сайхантал суурингийн Баруунбулаг багийн малчин юм. Тэрээр:

- Хошууны Хөгжил шинэчлэлийн зөвлөлийн төслөөр энэ хашаа хороог манайд 95 мянган юаниар буюу маш хөнгөлөлттэй үнээр барьж өгсөн гэж ярьж байлаа.

Энэхүү төсөл нь Бөхбаатарынх шиг үхэр маллаж байгаа томоохон өрхүүд үйлдвэрлэлээ өргөтгөх талд дэмжлэг болохын дээр ядуу буурай айл өрхүүдийг тэтгэх зэрэг олон сайн нөлөөг үзүүлсэн арга хэмжээ болжээ.

Өөрөөр хэлбэл 95 мянган юаниас бэлнээр 45 мянган юанийг Хошууны Хөгжил шинэчлэлийн зөвлөлд төлөөд үлдсэн 50 мянган юанийг Хошууны Хөгжил шинэчлэлийн зөвлөлийг төлөөлөн таван ядуу буурай өрх айлд амьжиргааны тэтгэлэг болгон өгөхөөр гэрээ хийжээ.

 - 50 мянган юанийг таван жилийн хугацаанд хувааж төлөх буюу таван өрх айлд жилд тус тус 2000 юань төлөх болохоор надад маш их хөнгөн тусаж байсан гэж Бөхбаатар ярив.

Одоогийн байдлаар Бөхбаатар хоёр дахь жилдээ тус таван өрх айлуудад амьжиргааны тэтгэлэг болгон өгөөд байгаа юм байна.

Хашаа хорооны талбай нь 1095 квадрат метр, пин саравчны талбай нь 475 квадрат метр бөгөөд пин саравчны дотор 80 үхэр тэжээх боломжтой. Энгийн үед пин саравч дотроо үхрээ тэжээж, үнээгээ саадаг бол цас бороо, салхи шуургатай үед үхрээ хашдаг байна.


URL: