Ма Ань Чяо тосгон хэрхэн ядуурлаас ангижирсан бэ

141559949_1575990265881238_8125403074596868624_n

Ма Ань Чяо тосгоны  ядуурлыг бууруулах загвар

Өвөр Монголын Улаанцав хотын Дөрвөд хошууны Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгон “Цөөхөн боловч чанар сайтай мал маллах, малын тоо хасагдсан ч орлого хасагдахгүй байх” зарчмыг мөрдөн, хошууныхаа “Сайн уу” компанитай хамтран ажиллаж, хонины үүлдрийг сайжруулан иргэдийн амьжиргааг сайжруулж байна. 2019 оны нэг жилийн хугацаанд тус тосгоны 32 айл маллаж байсан эх малаасаа 1080 хонийг зарж, оронд нь сайн үүлдрийн 515 эх мал худалдан авч маллаад малын тоо нь бараг хагасаар багассан боловч хонь дунджаас илүү 450 орчим юанийн орлого олсон байна.

Үүнд сайн үүлдрийн эх малын дундаж үнэ нь 1800 юань бол 515 толгой хонийг худалдаж авахад 927 мянган юанийн санхүүжилт шаардагдана гэсэн үг. Ядуурлаас дөнгөж ангижран салж байгаа тус тосгоны иргэд, ялангуяа амьдрал нь ядуу буурай айлын хувьд үүлдэр сайжруулна гэдэг тийм ч хялбар ажил биш. Энэ тухай тус тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга Жан Шуаньцай “Засгийн газар + банк + аж ахуйн нэгж + хувь өрх” гэх ядуурлыг бууруулах загварыг ашигласан талаар бидэнд танилцууллаа.

Тодруулбал багийн иргэдийн зөвлөлөөс эхний алхамд санхүүгийн боломжгүй ядуу буурай айлуудыг бүртгэж, бүртгэсэн үр дүнгээ “Сайн уу” компани болон тухайн бүс нутгийн банканд хангана. Банкнаас бүртгэлд хамрагдсан айлуудад зээл олгох бөгөөд зээлийн хүү мөнгийг нь засгийн газрын Санхүү эдийн засгийн газраас орлон төлж, ядуу буурай айлуудын банкны зээлдээ дарагдан дахин ядуурахаас урьдчилан сэргийлэв. Энэхүү зээлийг авсан айлууд “Сайн уу” компаниас сайн үүлдрийн эх мал худалдан авах ба компани нь малаа худалдаж өгсний дараа төлийг нь худалдаж авах шаардлагатай бөгөөд жил бүр сайн үүлдрийн хуцаа үнэ төлбөргүй хэрэглүүлэн, мөн нарийлаг тэжээл бордоо хангана. Ингээд хургаа худалдсан орлогоороо айлууд банкны зээлээ буцаах болно.

141523718_192043485996941_777469495006042672_n

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос үзээрэй.

http://www.solongonews.mn/content/read/40680.htm?topicId=98


URL: