ХӨСҮТ, НЭМГ, Өргөө амаржих газрын дарга нарыг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэв

140154435_230755228757712_2832619193206967382_n

Өчигдөр буюу 2021.01.19-ны өдөр нялх биетэй эхийг нярайтай нь хамт нимгэн хувцастай тусгаарлах байр луу авч явсан талаарх мэдээлэл олон нийтийг цочирдуулж, нэлээд шүүмжлэлийг дагуулсан. Улмаар өнөөдөр иргэд бүтэн өдрийн турш талбай дээр эсэргүүцлээ илэрхийлэн тайван жагсаал хийсэн. Ингэхдээ УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардаад байна.
Гэтэл төрийн ордонд хэнд хариуцлага хүлээлгэхээ шийдэж чадахгүй өдөржин хуралдсаны эцэст НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.

URL: