ИРГЭН ТА ГАЗРАА ЄМЧИЛЖ АВСАН УУ
Нийслэлийн Газрын албанаас энэ жил ємчлvvлэх, эзэмшvvлэх, ашиглуулах газрын жагсаалт гаргалаа
Нийслэлийн Газрын албанаас энэ жил иргэдэд эзэмшvvлэх, ємчлvvлэх газрын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтаар Баянзvрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Багахангай зэрэг найман дvvрэгт иргэдийн газрыг эзэмшvvлэн, ємчлvvлэх юм байна.
Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуулиар 2013 оны тавдугаар сарын 1 хvртэл Монгол Улсын иргэн бvр гэр бvлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа vнэ тєлбєргvйгээр хуульд заасан хэмжээгээр газар ємчлєх эрхтэй юм. Нийслэлээс гаргасан судалгаагаар гэр хорооллын 75 гаруй хувь нь одоо эзэмшиж буй хашааныхаа газрыг ємчилсєн байна.
Тvvнчлэн НИТХ-ын тогтоолуудаар шинэ суурьшлын бvс бий болгохоор тєлєвлєсєн зарим газарт 1857 єрх газар ємчилжээ. Дашрамд, Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуульд зааснаар 0-18 насны хvvхэд бvр хууль ёсны тєлєєлєгчєєрєє дамжуулан газар ємчлєн авах эрхтэй юм.
URL: