Фото: Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуур

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийлээ.

1. Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийлээ.

Баруун эрэг дагуудаа мөс шахагдсан. Мөсний зузаан 80-85 см байна.

2. Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас “орзон” ихтэй хөлдсөн байна.

3. Эгийн нолын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн байна. Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

ЗАМ ТОВЧЛОХ, ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭХ ҮҮДНЭЭС МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЪЯ!!!

0a87c28b-8606-4cda-ae23-2805cfd308cf 2d2a12aa-3971-4ba5-a369-e9aea7ea9459 2e61c176-c2c2-463a-93a0-68312000820c (1) 2e61c176-c2c2-463a-93a0-68312000820c 6d4eb940-6e8e-41a8-ad81-5b9ef6c86771 31fec55a-79e9-4bbe-8d83-9af4e7d49cc3 42ff60e5-ab67-43e8-8c8a-03761a5f7864 059f1145-d2ba-49c6-a944-c9f5c8ddd0c4 59b189a8-3938-4f9e-9d56-d12797149a41 61af1504-6e70-439c-b5d5-fe67d5c488e9 554b3c02-607f-41cf-b5db-a92a74ffb3e0 a21abdda-5d27-4ac7-9bbc-ed39734e6421 acd41419-5bd3-48e5-8344-d88a74bc5203 ad02194e-5d49-422e-b6bb-26194675aad4 caad0d25-60aa-49bb-8b71-1ffa8fec62c6 d7a6cdc8-dbd3-4bdb-a949-04a30fb291a1 dc2c806e-0d98-4334-8e8a-58f8f34a6d82 FB_IMG_1610602885836 feddf50e-dc3e-40a4-8c3a-ed8e6e792b21


URL: