2021 оны цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

16104450165ffd70d89f6c8

Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл  2021 оны 01 дүгээр сарын 13-наас 27-ны өдрүүдийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдана. “Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан иргэдийг олноор нь цуглуулахгүйгээр цаасан суурьтай цэргийн бүртгэлийг явуулах тул иргэд өөрсдийн оршин суугаа хороондоо очиж бүртгүүлэх шаардлагагүй, 2021 оны цэргийн бүртгэл хийлгэсэнд тооцно.

Шаардлагатай мэдээллийг оршин суух дүүргийнхээ Цэргийн штаб болон хороодын утас руу залгаж  авах бүрэн боломжтой.

2.2. Цэргийн бүртгэл нь нэрийн ба тоон гэсэн төрөлтэй байна

2.2.1. Нэрийн бүртгэлийг сум /баг/, хороо

2.2.2. Тоон бүртгэлийг цэргийн штаб хөтөлнө


URL: