Ч.Ичинхорлоо: МАН Н.Дэмбэрэлээ аваач
Өчигдөр /2021.01.10/ Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНРТ-ийн шинэхэн ерөнхий захирал Н.Дэмбэрэл нар ярилцлага хийсэн. Гэтэл тус ярилцлага нь олон хүний шүүмжлэлийг дагуулж, эгдүүцэл, зэвүүцлийг хүргээд авсан.
Тодруулсан, МҮОНРТ-ын ерөнхий захирал Н.Дэмбэрэл маш болхи, ховын шинжтэй асуултуудыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас асуусан. Түүнчлэн хариултаа гүйцэт авалгүй, дараачийн асуултаа асуух гэх мэт үзэхэд ч цагийн гарз гэмээр. Ерөнхийлөгч Х.Баттулга ч тодорхой бус муу хариулсан. Ерөнхийдөө уг ярилцлага олон анхаарал татсан оффшороос мөнгө оруулж ирсэн, хүүхдийн фондтой холбоотой асуултуудад хариулт авч чадаагүй, өгөөжгүй ярилцлага болсон. Энэ нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл дагуулаад буй бөгөөд МҮОНРТ-ийн захирал Н.Дэмбэрэл нь мэргэжлийн сэтгүүлч биш бөгөөд анх удаа ярилцлага хийсэн нь энэ гэх. Үүнд нь хүмүүс дургүйцэж олон нийтийн статустай МҮОНРТ-ийг нэр хүндээ өсгөх хэрэгсэл болголоо. Олон сайн сэтгүүлчтэй байж тэднийг ярилцуулсангүй гэж буй.
Тухайлбал, МҮОНРТ-ийн нүүр царай болсон нэвтрүүлэгч Ч.Ичинхоролоо өөрийн цахим хуудаснаа “Амьдралдаа анх удаа хийж буй ярилцлагаа өөр газарт хийж болоогүй юм байх даа ЭНЭ ХҮН. МҮОНРТ-ийг сэтгүүлчгүй болсон гэж энэ хүн бодсон бололтой. МАН энэ хүнээ аваач. Манайд хэрэггүй” хэмээжээ.
FACT.MN
URL: