Коронавирусийн халдвараар 101 настай иргэн өвдөж, хүндэвтэр оноштой эмчлүүлж байна
Улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1429 бүртгэгджээ. Үүнээс 896 нь эдгэрч, 522 хүн эмчлэгдэж байна. Харин 380 нь хөнгөн, 127 хүндэвтэр, 12 хүнд, 3 хүн маш хүнд байгаа аж. Өчигдөр коронавирусийн халдвараар өвчилсөн хэд хэдэн өндөр настай хүмүүс Цэргийн төв эмнэлэгт хэвтсэн байна. Мөн өнөөдөр 101 настай, 86 настай хоёр хүн халдварт өртөж, эмнэлэгт хэвтсэн байна. Биеийн байдал хүндэвтэр оноштой эмчлүүлж байна.
URL: