“Family med” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг анхаарууллаа

16101671435ff9336792824

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр Улаанбаатарт шинээр 13 тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, “Ачтан”, “Тэнүүн-Огоо”, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан хүмүүсээс халдвар илэрсэн байна.

Тэгвэл тус голомтуудын батлагдсан тохиолдлуудын нэгд “FAMILY MED” эмнэлгийн сувилагч байгаа аж. Тиймээс тус эмнэлгийн гурван хүнийг тусгаарласан бөгөөд тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай гэв.


URL: