Баянголд өргөтгөсөн шинжилгээ хийж байгаа тул нийслэлийн бусад дүүргийн шинжилгээний цэгүүд амралтын өдрүүдэд ажиллахгүй

16101679235ff93673730d3

Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээлэл хийж шинээр 13 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдэгдлээ.  Мөн хэвлэлийн хурлынхаа үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан шинжилгээний байнгын 30 цэг энэ амралтын өдрүүдэд ажиллахгүй гэдгийг мэдэгдлээ.

Тодруулбал, өчигдрөөс эхлэн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороог хэсэгчилж хааж, шинжилгээний өргөтгөсөн баг тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ ажилд нийслэлийн бусад дүүргүүдэд ажиллаж байгаа шинжилгээний багууд бүгд дайчлагдаж ажиллаж буй бөгөөд нийтдээ 400 гаруй эмч нарийн баг Баянгол дүүрэг дээр ажиллаж байгаа аж.


URL: