УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хяналтын шатны шүүх хуралдаан хойшиллоо

16100973895ff822ed6de5b

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ХХҮЕГ-ын дарга асан Б.Нямдаваа нарын найман хүний хяналтын шатны шүүх хуралдаан өнөөдөр Улсын дээд шүүхэд болох байсан ч тодорхой хүсэлт ирсэний улмаас хойшлуулсан байна. Яг ямар хүсэлт ирээд, хэднийг хүртэл хойшилсон талаар Улсын дээд шүүхээс удахгүй мэдээлэл өгнө гэв.

Анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. Харин Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг хэвээр үлдээсэн тул тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанд гомдол гаргасан. Уг гомдлыг өнөөдөр хэлэлцэх байсан  ч ийнхүү хойшлоод байна.


URL: