ХӨСҮТ: ИНЕГ-ын нэг ажилтнаас халдвар илэрлээ

unnamed (1)

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 33 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 33 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Цэргийн төв эмнэлгийн 2 эмч, сувилагч. Бусад нь “Мөнххада”, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлээс дамжсан халдвар байна. Мөн “Ачтан” эмнэлгийн ажилчдын гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрлээ.

Түүнчлэн Ачтан эмнэлэгийн голомтын орцны хавьтлууд байна. Нэг орцны 6 хүн халдвар авсан нь тогтоогдсон. БГД-ийн 6 дугаар хорооны 65 дугаар байр, 43А байр, 57 дугаар байруудад халдвар батлагдсан. Тухайн орон сууц нь “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Улмаар үргэлжилсэн голомтлог байдал үүссэн.  Үүнээс улбаалж, БГД-ийн 5,6 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах ажил өнгөрсөн шөнөөс эхлэсэн. Ингэснээр Баянгол дүүргийн 5 болон 6-р дүүрэгт хэсэгт хөл хорио тогтоож тухайн хороодын бүх иргэдээс тандалт судалгааны PCR шинжилгээ авч эхэлсэн. Мөн тухайн дүүрэгт ИНЕГ-т ажилдаг нэг хүнээс халдвар илэрсэн. Иймд ИНЕГ-ын нйит ажилчид болон бусад ажилтнуудаас шинжилгээ авсан.

Ингээд Улаанбаатарт гарсан халдварын батлагдсан тохиолдол 571 болж байна.  Бусад халдвар гарсан орон нутгуудад шинээр халдвар бүртгэгдээгүй. Дотоодын халдвар 897 байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1395, эдгэрсэн 896, эмчлэгдэж байгаа 488 байна. Үүнээс 323 хөнгөн, 150 хүндэвтэр, 12 хүнд, 3 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 7 хүн эдгэрч эмнэлэгээс гарч дараагийн хяналтад шилжлээ.

FACT.MN


URL: