Ц.Ганзориг: ТЭГ ЗОГСОЛТ ХИЙХГҮЙ
Засгийн газрын ХМОХХ-ын дарга Ц.Ганзориг “Баталгаагүй ам дамжсан яриаг мэдээ болгож бусдад түгээж, хий хомсдол үүсгэхгүй байхыг хүсье ээ. Өнөөдрийн мөрдөж буй гамшгийн хуулийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл нь онц байдал зарлахын өмнөх хатуу зэрэглэл.
Засгийн газар болон УОК-оос шаардлагатай 15 салбарыг л ажиллуулж буй. Хүнс, түлш, ус, үйлдвэрлэлийн, эмнэлгийн үйлчилгээ тасалдахгүй байх ёстой.
Та халдвар хамгааллын дэглэм барьж байгаа ч өөр хэн нэгэн гэртээ байж чадвал тэг зогсолттой адил үр дүн гарна. Давхардаагүй тоогоор 1,2 сая орчим хүнд шинжилгээ хийгээд байна” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
URL: