Солонгост гацсан монголчууд ба каргогоор ирсэн “нууц ачаанууд”
БНСУ-аас ирсэн карго онгоцонд нууцаар хүмүүс авчирсан бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн шөнөөс цацагдаж эхэллээ. Мэдээлэлд дурдсанаар Солонгост гацсан монголчуудыг орхиж ниссэн онгоц хоёр автобус дүүрэн хүн нууцаар тээвэрлэж 2021 оны нэгдүгээр сарын 7-ны 01:50 цагт ирснийг баталгаажуулан бичлэг хийжээ.
Солонгост гацсан иргэдийн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа юм. Жагсагчид энэ хүнд бэрх үед тэндээ орох оронгүй, оочих аягагүй болсон тул эх орондоо эсэн мэнд байгаа дээрээ очиж ээж аав, үр хүүхдээ асарч, халуун ам бүлтэйгээ байхыг хүсч байгаагаа илэрхийлсээр байна. Тэд хүний нутагт жаргал хөөж ирээгүй гэдэг нь тодорхой. Харин олон сараар эх орондоо буцахыг хүсэн хүлээж байгаа тэднийг хаяад, ямар “том толгойтууд” ийнхүү хүний нутгаас эх орондоо хөл тавих тусгай нууц эрхийг эдлэв гэдэг талаар онцгой комиссынхон болон Засгийн газар тайлбар хийхийг ард иргэд шаардаж эхлээд байна.
URL: