ЭМЯ: Ачтан эмнэлэгийн голомтоос 10 тохиолдол, Баянзүрх дүүргийн батлагдсан тохиодлын ойрын хавьтал орцны нэг гэр бүлийн хоёр иргэнээс, халдварын голомтын ажилтнаас халдвар илэрлээ

buzzpgimg_5fd42fa0b7714

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам 11 цагийн ээлжит мэдээллийг хийж байна. Мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн лаборатори, Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийтдээ 12200 хүнд PCR шинжилгээ хийлээ. Энэ шинжилгээнээс 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ” гэв.

Эдгээр тохиолдлиуд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.  10 тохиолдол нь Ачтан эмнэлэгийн эмч, эмнэлэгийн ажилчдын гэр бүлтэй холбоотой бол хоёр тохиолдол нь Баянзүрх дүүргийн батлагдсан тохиолдлын орцны айлын гэр бүлийн хоёр иргэн байсан. Үлдсэн нэг тохиолдол нь Голомт банкны нэг ажилтнаас илэрсэн нь  батлагдсан байна.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа халдварын тандалт судалгааны ажлыг цааш нь үргэлжлүүлж бөгөөд ард иргэдэд анхааруулга өгөх үүднээс мэдээлэл хүргэлээ. Баянзүрх дүүргийн Голомт банкаар 12-р сарын 28-аас хойш үйлчлүүлсэн иргэд харъяа дүүрэг болон хорооны шинжилгээ өгөх цэгүүддээ хандаж шинжилгээ өгөхийг хүслээ.

Fact.mn


URL: