Та хамгийн хөөрхөн, сэтгэл булаам бүсгүй мөн үү?
Муухай бүсгүй байдаггүй. Нууц нь тэдний сэтгэл татах чадварт л оршдог. Та өөртөө ер нь “Би хэр дур булаам бэ” гэсэн асуулт тавьж үзсэн үү? Доорх сонжооны асуултад хариу өгөхөд тань туслах болно. “Тийм” гэсэн хариулт бүртээ 1 оноо, “Үгүй” гэсэн хариулт бүртээ 0 оноо тавиарай.
1 .Та хүнтэй утсаар яриад өөртөө татаж чадах уу?
2. Та санаандгүй нэг их аятайхан бус хүнээсээ үнэлэлт авчээ. Түүний тухай аятай бодол танд төрөх үү?
З. Юм бичиж байх үед чинь үе мөрнүүд дээшээгээ өгсөөд байдаг уу?
4. Таагүй асуултуудаас та инээмсэглээд зугтаж чадах уу? Та маргалдалгүй өөрийнхөөрөө үлддэг зуршилтай юу?
5. Та маргааны үед санал нийлэхгүй байгаа бол түүнийгээ гаргадаг уу?
6. Та багадаа бүхний хайртай хүүхэд байсан уу?
7. Танд хүмүүс чин сэтгэлээсээ байнга тааламжтай үг хэлдэг үү?
8. Та толинд өөрийгөө харалгүй удаан хугацаагаар явж чадах уу?
Одоо дүнгээ гаргая.
Хэрэв та 1-3 оноо авсан бол
Таныг хүмүүсийн хайртай хүн юм гэж үзэж болохгүй нь. Энэ нь таны шийдмэг бус зантай холбоотой. Өөртөө итгэдэггүйгээс болоод үнэн таны талд байхад ч та түүнийгээ хүмүүст ойлгуулж чаддаггүй юм байна.
Хэрэв та 4-6 оноо авсан бол
Танд дур булаам шинж байна. Тантай харьцахад таатай бөгөөд илүү дутуугүй өөрийнхөө давуу талыг ойлгуулж чаддаг юм байна. Өөрийнхөө зан төлөвийг өөрчлөх гэж оролдсоны хэрэггүй.
Хэрэв та 7-8 оноо авсан бол
Тун хөөрхөн дур булаам бүсгүй юм. Гэхдээ хэтэрхий дэврүүн зантай, өөртөө итгэлтэй бололтой. Тиймдээ ч энэ ертөнц дээр надад дургүй хүн байхгүй гэж боддог аж.
/Монголчуудын амьдрал/
URL: