ЦЕГ: Нэг ч цагдаагийн алба хаагчийн хөл, гар хөлдөж хайрагдаагүй
Хүйтний эрч огцом чангарсан өдрүүдэд цагдаагийн алба хаагчдын гар, хөл хөлдөж хайрагдан, ГССҮТ-д хандах болсон тухай мэдээлэл цахим хуудсаар тархсан.
Уг мэдээлэлд ЦЕГ-аас тайлбар хийж “Нэг ч цагдаагийн алба хаагчдын гар, хөл хөлдөж хайрагдаагүй” гэх мэдээллийг өглөө. Гэхдээ энэ сарын 3-ны өдөр ДХИС-ийн нэг сонсогч гар хайрагдсан шалтгаанаар ГССҮТ-д хандан, эмчлүүлсэн талаар тус эмнэлэгээс мэдээлсэн гэлээ. ДХИС нь ЦЕГ-аас тусдаа агентлаг тул хувцас, хэрэглэлийн хангамжийг цагдаагийн байгууллагаас олгодоггүй аж.
Дээрх мэдээллээсээ болж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү багагүй банга хүртэх болсон. Учир нь “хүн биш цэрэг байна” гэдэг шиг ялгаварлал гаргасан гэж түүнийг зарим хүмүүс шүүмжилсэн байгаа юм. Харин энэ талаар тэрбээр тайлбар хийхдээ өөрөө сонсогчоос дэд хурандаа болтлоо энэ албандаа зүтгэсэн хүний хувьд сонсогч бол өөрсдийнх нь үргэлжлэл учраас цагдаа, сонсогч гэж ялгасан асуудал огт байхгүй гээд, хүнд цаг үед цагдаагийн алба хаагчдад тусалж байгаад талархалаа илэрхийлсэн байна.
Fact.mn
URL: