ГССҮТ, БГД-ийн 7 дугаар төвийнхний шинжилгээ сөрөг гарч, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

16099056055ff535c519ecf

 Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, БГД-ийн 7 дугаар төвд сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоолоо гэх мэдээлэл цацагдсан. Уг асуудалд ХӨСҮТ-өөс тайлбар өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ГССҮТ, Баянгол дүүргийн 7 дугаар төвийн эмнэлэгт “Ачтан” эмнэлгийн эмч нар үйлчилгээ явуулсан учир тухайн төвүүдийн ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар коронавирусийн халдвар илрээгүй. “Ачтан” эмнэлгээс эмч нар очиж зөвлөгөө хийсэн учраас тухайн эрүүл мэндийн байгууллагууд зөв арга хэмжээ авч, өөрсдийгөө шинжилгээнд хамруулсан.

Одоогоор эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа” гэлээ.


URL: