Ван И Африкийн орнуудад айлчилна
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр энэ жил олон улсын айлчлал хийх хөтөлбөрөө танилцуулжээ. Тэрээр хөтөлбөрийнхөө хүрээнд Африкийн Нигер, Ардчилсан бүгд найрамдах Конго, Бостван, Танзани, Сейшелийн арлуудын бүгд найрамдах улсад айлчилна. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр тэрээр айлчлалынхаа үеэр очих орныхоо талуудын харилцаа, харилцан сонирхлын асуудлууд, арга замыг хамтын ажиллагаа, харилцааг бэхжүүлэх зорилгоор шалгаж үзнэ. Ялангуяа, бүс, замын төслийн агуулгыг шалгах аж. Ван И талуудын хоорондын харилцаа холбоо өнгөрсөн жилээс бэхэжсэн. Гэвч Covid-19-тэй тулгарснаар энэ өвчний эсрэг урьдчилсан тариаг гаргаж авах, эдийн засгаа сайжруулахын тулд хамтын ажиллагаагаа тодорхойлсон гэж мэдэгдсэн байна.
Түүний цаашид хийх айлчлал БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр анх байгуулсан Африкийн Маурисио улсад айлчилснаар хэрэгжих аж. Мөн Бээжин Covid-19-ийн улмаас хохирсон Африкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх, урьдчилан сэргийлэх тариагаар яаралтай ханган нийлүүлэхэд туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.5 МЯГМАР № 2 (6479)
URL: