Засгийн газраас бүх нийтээр “Цагаан сар”-ын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

128611812_217495853065783_4657056639868158226_o

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ. Учир нь коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа тул ийнхүү нийтээрээ Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын бүх нийтийн хатуу хөл хорио нэгдүгээр сарын 6-ны өдөр дуусгавар болох байсан бол дахин ДӨРӨВ хоног сунган нэгдүгээр сарын 11-ны 06:00 цаг хүртэл сунгалаа.

 Сануулахад, “ХОТОЛ ТӨГС” хэмээх “ТӨМӨР ХУЛГАНА” жилийн өвлийн адаг сарын битүүн 2021 оны хоёрдугаар сарын 11-ний Пүрэв гарагт болно. 17-р жарны 35 он буюу Зургаан цагаан мэнгэтэй Цагаагчин үхэр жилийн Цагаан сарын ШИНИЙН НЭГЭН 2021 оны хоёрдугаар сарын 12-ны Баасан гарагт тохиож байна. Энэ нь ердийн (илүү саргүй) жил тул 12 сартай.

Fact.mn


URL: