ЭМЯ: Шинээр 23 тохиолдол бүртгэгдэж, нийт бүртгэгдсэн халдвар 1286 боллоо

амбасэлмаа-1000x600

ШИНЭЭР БҮРТГЭГДСЭН 23 ТОХИОЛДЛЫН 19 НЬ УЛААНБААТАР ХОТОД БҮРТГЭГДЖЭЭ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа ”2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр улсын хэмжээнд нийт 13,621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1286 боллоо. Үүний 19 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн хоёр иргэний гурав дахь давтан шинжилгээгээр болон Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн.

Улаанбаатар хотод шинээр бүртгэсэн 19 тохиолдлууд нь ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, “Мөнххада” ХХК-иас батлагдсан тохиолдлын гэр бүл, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй” гэлээ.

Шинээр бүртгэсэн 23 тохиолдлыг нэмбэл улсын хэмжээнд каластр өвчлөлийн голомтод 795 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс

  • Улаанбаатар хотод 469,
  • Сэлэнгэ аймагт  217,
  • Дархан-Уул аймагт 45,
  • Дорноговь аймагт 32,
  • Орхон аймагт 25,
  • Говьсүмбэр аймагт 4,
  • Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

9 ХҮН ЭДГЭРЧ, НИЙТ ЭДГЭРСЭН ХҮНИЙ ТОО 878 БОЛЛОО

Сүүлийн 24 цагт есөн хүн эдгэрч, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдлуудаас 878 хүн эдгэрээд байна. Эмчлэгдэж байгаа 398 хүний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа бол

  • 292 хөнгөн,
  • 125 хүндэвтэр,
  • 9 хүнд байна.

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн эрсдлийн үнэлгээгээр Улаанбаатар хотоос бусад аймгуудад халдвар тархах эрсдэл маш өндөр гэж гарсан байна. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжөөр сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 28 хоногт халдвар дахин илрээгүй бол халдварыг хумьсан гэж үздэг бөгөөд нийт голомт бүртгэгдээд байсан зургаан аймгаас хоёроос бусад нь голомтыг хумьсан гэж үзэж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.


URL: