БЗД: 85.219 иргэнийг шинжилгээнд хамрууллаа
Улсын онцгой комиссоос Баянзүрх дүүргийн халдварын голомттой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу тус дүүргийн 80.000-90.000 иргэнийг “Ковид-19” халдвар илрүүлэх PCR-ийн шинжилгээнд хамруулж, тандалт хийх ажлыг зохион байгууллаа.
Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисстой хамтран тус дүүрэгт шинжилгээ авах 19 цэгийг зохион байгуулж, мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт судалгаа хийх болон шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 36 багийг гарган ажиллуулсан байна.
Улмаар 2020 оны 12 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд тус дүүргийн 85.219 иргэнийг шинжилгээнд хамруулсан байна.
URL: