ЭМЯ: БЗД-ийн эмнэлгийн голомтоос 16, ХСҮТ-өөс 2, чартер нислэгээр ирсэн 2 иргэнээс халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 20 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой 16 хүнээс илэрсэн байна. Өвчтөн 2, сахиур 1, бусад нь гэр бүлийн хавьтал байна. БЗД-ээс үүссэн голомт хавдарын эмнэлэг, гэр бүл гээд гинжин хэлхээгээр үргэлжилж байна. Хавдарын эмч, нягтлан бодогч 2 хүнээс халдвар илэрсэн. “Тэнүүн-Огоо” автобус баазаас бас 1 хүн нэмэгдсэн. Энэ нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой. Энэ хүн нь түлш түгээгч ажилтай хүн байсан. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 21-нд ажилдаа явсан байсан.
Ийнхүү тус эмнэлэгт батлагдсан тохиолдол 256 болж байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 27, гэр бүлийн гишүүд 81, өвчтөн 103, сахиур 31, бусад хавьтлаас 14 хүн халдвар авсан байна.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 410 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Аймгуудаар авч үзвэл,
- Сэлэнгэ аймаг 217
- Орхон 25
- Улаанбаатар 376
- Дорноговь 32,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 хэвээрээ байна.
Дотоодын халдвар 736 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1215, эдгэрсэн 830, эмчлэгдэж байгаа 375 байна. Үүнээс 267 хөнгөн, 99 хүндэвтэр, 7 хүнд, 2 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 6 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа” гэлээ.
URL: