Шинэ жилийн онигоо

download

Шинэ жилийн оройн турш намайг нэг л бодол зовоож байлаа.

Энэ нь амьтны хүрээлэн рүү явж сармагчинд Шинэ оны мэнд хүргэх.

Энэ үедээ харин согтуу байж болохгүй гэдгийг би бодлоо.

Хоёр найз:

- Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орчихсон байх шив дээ?

- Хараахан ороогүй байна аа.

- Тэгвэл би хоёр дахь лонх руугаа яваад ирье.

Шинэ жил:

Угаалгын өрөөний хувьд бас баяр,

Тэрний хувьд бас сюрприз,

Мөн нүцгэн зочид

Тэнд олон шинэ царайг харна!

- Шинэ жилээр 100 рублиэр хаана амарч болохыг хэлж өгнө үү?

- 1975 он руу яв!

- Хайрт минь, чи шинэ жилээр надад юу бэлэглэх гэж байна?

- Өөрийгөө, хайрт минь!

- Үнэхээр л ямааны жил болох юм байна.

Хамгийн согтуу өдөр бол 12-р сарын 30.

Хөргөгч хүнсээр дүүрэн, гэхдээ маргааш болтол юу ч идэж болохгүй.

1-р сарын 1-н хүртэл зөвхөн уух юм, далайн зууш, өөр юу ч үгүй!

Ээж:

- Хүүхдүүд минь! Би үхэх нь, надад аяга ус аваад ирээч!

Аав:

- 1-р сарын 1-ний өдөр бүгд үхмээр байдаг, өөрөө аваад уу!”

- Шинэ жилийг яаж угтнав, тэгж л үддэг.

- Тэгэхээр чи хөнжилдөө байна уу?

- Тийм ээ.

Гурван найзын яриа:

- Би шинэ жилийг Хавайд тэмдэглэсэн. Эргэн тойрон биеэ шарсан охид, далайн эрэг, наран шарлагын газар гээд л…

- Харин би Энэтхэгт заан унаж, дулааныг мэдэрч, жимс идэж, эелдэг энэтхэг эмэгтэйчүүдтэй байсан…

- Харин би шинэ жилийг та нартай хамт гэртээ, гал тогооны өрөөнд тэмдэглэсэн, зөвхөн тамхи л татаагүй!

1-р сарын 1-ний өглөө. Ширээн дээр зурвас байна.

- Шинэ жилийн мэнд хүргэе!

Хөргөгчинд шөл бий.

Гал тогооны өрөөнд хөргөгч бий.

Шинэ жилийн сэтгэгдэл:

Би зул сарын гацуур модны зүүлт дээр дүүжлэхийг хүсэж байна.

Шинэ жилийн орой. Согтуу эр хаалга нүднэ.

Түүний эхнэр хаалга нээлээ.

Тэр ороод хаалгаа болгоомжтой хааж, эхнэр рүүгээ эргэн,

- Долоо дахь өдөр…

Нууц амраг:

- Шинэ жилээр чи эхнэртээ юу өгсөн бэ?

- Тайланд явах урилга.

- Эхнэр чинь чамд юу өгсөн?

- Тэр нисчихсэн!

Шинэ жилээр ТВ-ээр хуучны, алдартай уран бүтээлчдийг үзүүлсэн болохоор би тэднийг үзээгүй. Гэхдээ залуу бөгөөд нэрд гараагүй уран бүтээлчдийг үзүүлсэн бол би тэднийг үзэж чадахгүй байсан.

Шинэ жил – таныг амьдралаа илүү сайн болгохын тулд өөр зүйл хийхгүй байх шинэ найдвар юм!

Шинэ он Баасан гаригт эхэлсэн бол тийм ч муу биш байж болох магадлалтай.

Орч. Н.Лхамсүрэн


URL: