Т.Мөнхсайхан: Халдварын голомтод ажиллаж байгаа эмч ажилчдад 5 сая төгрөг, халдвар авсан эмч нарт 10 сая төгрөгийн урамшуулал олгосон

unnamed

Коронавирусийн халдвар дотоодод тарсантай холбогдуулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс дөрвөн удаагийн тогтоолоор 20.2 тэрбум төгрөгийг гаргажээ. Энэхүү мөнгөнөөс эрүүл мэндийн ажилчдад ямар тусламж үзүүлсэн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад “Эмч эмнэлгийн ажилчдад цалин урамшуулал олгосон. Халдвартай хүмүүстэй тулж ажиллаж байгаа 275 эмч ажилтнуудад 5 сая төгрөгийн урамшуулал олгосон. Мөн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан 65 эмч, ажилтануудад ар гэрт нь дэмжлэг болгож, 5 саяыг нэмж буюу нийт 10 сая төгрөгийн урамшуулал олгосон байгаа.

Мөн халдварын голомтод ажиллаж байгаа, тусгаарлах байр, лабораторид ажиллаж, шинжилгээ авдаг 1800 хүнд 800 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Түүнчлэн 14 мянган эмч болон эмнэлэгийн ажилтнуудад 8.8 тэрбум төгрөгийн илүү цагийн урамшуулал олгосон байгаа” гэсэн юм.

Fact.mn


URL: