Б.Эрдэнэтуяа: Биднийг салсан гэх худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье

unnamed 2

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал монгол бүсгүй Б.Эрдэнэтуяа нар гэрлээд 10 гаруй жил болж байгаа билээ. Гэвч хосууд салж байгаа гэх тухай мэдээлэл олон нийтэд хүрч, цахим хуудсаар жиргэж эхлэв. Тухайлбал  ОХУ-ын  PeopleTalk сайтад “Стивен Сигал дөрвөн удаа гэрлэж, долоон хүүхэдтэй. Түүний одоогийн гэргий Б.Эрдэнэтуяа шүтэн бишрэгчдэд нь их таалагддаг тул бүгд тэдэнд аз жаргалыг хүсэн ерөөдөг байлаа. Гэвч хэдэн сарын өмнө Сигал Москвад өөр эмэгтэйтэй хамт явж байхыг ОХУ-ын сэтгүүлчид олж харсан байна.

Түүнчлэн тэр бүсгүйтэйгээ хамт Дубайд очиж амарсан гэх мэдээлэл ч байгаа хэмээжээ. Сигал шинэ жилийг ОХУ-д угтах бол Б.Эрдэнэтуяа Монголдоо ирсэн байна” хэмээн бичжээ. Харин энэхүү мэдээлэлд Б.Эрдэнэтуяа өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ. Үүнд: “Хань бид хоёрыг салсан нийлсэн гэсэн элий балай нийтлэл яваад байгаа юм байна. Худал хулхи мэдээг хувилж тавиад байгаа манай сайтууд жаахан ёс жудагтай байж, эх сурвалжаа сайн нягталж байвал тустайсан даа. Худал мэдээ тараах чинь хуультай шүү дээ ” гэж нийтэлжээ.

Fact.mn


URL: