Германд халдвараар нас барсан тохиолдлын тоо мянга гаруйгаар нэмэгджээ

712-16092984825febeb0a6a678

Германд цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний ​​тоо өдөрт анх удаа мянга гаруйгаар нэмэгджээ.

Энэ тухай мягмар гарагт “N-TV” суваг Германы мужуудын эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагуудын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн мэдээлэв. Тус телевизийн тооцоолсноор, 24 цагийн дотор 1051 хүн коронавирусний халдвараар нас баржээ. Өмнөх дээд үзүүлэлт 12 дугаар сарын 22-нд бүртгэгдсэн бөгөөд өдөрт 940 өвчтөн нас барсан байна. Коронавирусний талаарх албан ёсны мэдээллийг Роберт Кохын нэрэмжит Берлиний вирус судлалын хүрээлэн лхагва гаргийн өглөө нийтлэх юм. Тус хүрээлэнгийн мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш нийт 1 664 726 хүнээс коронавирус илэрчээ. Мягмар гаргийн өглөө нас барсан өвчтөний тоо 30 978 байв.
Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Германы эрх баригчид хорио цээрийн шинэ, хатуу арга хэмжээнүүдийг 12 дугаар сарын 16-наас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дор хаяж нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: