Загвар зохион бүтээгч Пьер Кардин таалал төгсжээ

5febe08ae7baf

Нэрт загвар зохион бүтээгч Пьер Карден мягмар гаргийн өглөө Парис хотын захад орших америк эмнэлэгт 98 насандаа таалал төгсжээ. Пьер Карден (Пьетро Кардини) 1922 онд Италийн Сан-Бьяжо-ди-Каллальта коммунд тариачны гэр бүлд мэндэлсэн байна. Оёдолчин, театрын зураачаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 1940-өөд оны сүүлчээс Кристиан Диорын урланд ажиллаж, хэдэн жилийн дараа өөрийн загварын ордноо байгуулжээ. Андре Куржес, Пако Рабанн нарын хамт тэрбээр дайны дараах Францад өндөр зэрэглэлийн загварыг дахин сэргээхэд оролцсон юм.

Кардин өнгө өнгийн оймс, урт түрийтэй гутал, цэцгэн хээтэй зангиа, ханцуйгүй богино даашинз зэрэг 500 гаруй бүтээлээ патентжуулсан байна. Кардины бүтээсэн захгүй хүрмийг “Битлз” хамтлагийнхан тоглолтдоо өмсөж байв. Үүнээс гадна, загвар зохион бүтээгч өөрийн муза гэж үздэг байсан балетчин Майя Плисецкаяад зориулж хувцас, үдшийн даашинз бүтээж байв.


URL: