“Сайн ломбард”-ыг дээрэмдсэн этгээд баригдлаа
Энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Сайн ломбард”-ыг дээрэмдсэн хэрэг гарч байв. Тодруулбал, Зурагтын эцсийн Сайн ломбардад 25-35 насны залуу дайран орж хутга тулган, тоо хэмжээ, ширхэг тодорхойгүй үнэт эдлэлүүд, нэг сая орчим орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан байдаг. Уг этгээдийг эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр 11.00 цагийн орчимд Эрүүгийн цагдаа, нийслэлийн цагдаагийн албан хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Түүнээс одоо мэдүүлэг авч байгаа бөгөөд үргэлжлүүлээд цагдан хорих юм байна.
Тус этгээд нь урьд нь 2, 3 удаа ломбард дээрэмдсэн хэргээр шалгагдаж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан аж.
URL: