Шуурхай мэдээ: Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчаас коронавирусийн халдвар илэрлээ
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст холбооны инженер мэргэжилтэй алба хаагчийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ар гэрийн хүнээс нь коронавирус илэрсэн байна.
Ингээд ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авахад давтан шинжилгээгээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст ажилладаг тухайн алба хаагчаас халдвар илэрчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн алба хаагч нь ажилдаа ирж байсан ба ойрын хавьтал болох алба хаагчдыг одоогоор тусгаарлан, шинжилгээ авч байна.
Эх сурвалж: ТВ5
URL: