Т.Мөнхсайхан: “БЗД-ийн голомтоос халдвар авсан иргэн халдварын нууц үе дээрээ төрсөн өдрөө тэмдэглэсэн нь ҮНЭН”

download

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас 11 цагийн мэдээллээр тодорхой бус үлдсэн асуудлуудыг Zarig.mn тодруулж байна.

БЗД-ийн эмнэлгийн голомтоос халдвар авсан иргэн халдвар авснаа мэдээгүй, халдварын нууц үе дээрээ төрсөн өдрөө тэмдэглэсэн нь үнэн үү, хэрвээ үнэн юм бол яагаад өнөөдрийн ээлжит ЭМЯ-ны мэдээллээр иргэдэд санамж, сануулга өгөөгүй юм бэ? гэх сэтгүүлчийн асуултанд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ”Халдвар авсан иргэн халдварын нууц үе дээрээ хэдэн хүмүүсийн хамт төрсөн өдрөө тэмдэглэсэн нь үнэн. Цар тахлын энэ үед төрсөн өдрийн баяр гэлтгүй тэмдэглэлт баярууд маш их эрсдлийг дагуулж байгаа юм. Ард иргэд үүнд анхааралтай байж аль болох олноороо цуглахгүй гэр гэртээ байх хэрэгтэй. Халдвартай хүн хаана ч явж байж болно. Хэдийгээр тандалт, судалгааг хийж байгаа, тусгаарлалтанд хамруулж байгаа ч гэсэн Коронавирусийн халдвар бол агаар дуслаар дамждаг тахал. Үүнийг иргэд ухамсарлах хэрэгтэй” гэлээ.


URL: