“Карантинд 21 хоног” карантилагдаж буй Монголчуудыг байлдан дагуулж байна
Шинэ жилийн баярыг угтан Монголын урлаг соёлын салбарынхан үзэгчдэд хүргэх бүтээлдээ хэдийнээ ханцуй шамлан орж, чанартай бүтээлүүдээ туурвин гаргасаар байгаа билээ. Энэ хүрээнд манай сайтын зүгээс уншигч та бүхэнд шинэ жилийн баярын өдрийг аз жаргал, инээд хөөр дүүрэн угтахад туслах “Карантинд 21 хоног” кино контентийг ОНЦЛОН хүргэж байна. Шинэ оны босгон дээр үзэгчдийн мэлмийг баясган, дархлааг дэмжих дараах бүтээлийг Хүлэгү пикчерс болон Номадиа пикчерс хамтран гаргажээ.
Энэхүү бүтээл нь дэлхийн өнцөг булан бүрт карантилагдаж буй нийт Монголчууддаа зориулан туурвисан нь уншигч та бүхэнд онцлон хүргэх болсон хамгийн том шалтгаан байлаа. Карантинд 21 хоног кино контентод мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид хамтран нэг дор тоглосон нь хамгийн онцлог байсан юм.
Карантинд 21 хоног кино контентийн дүрүүдэд Г.Алтаншагай, Ө.Мөнх-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр, Р.Адьъяа, Ц.Ганбаяр, Х.Манлайбаатар, Л.Сөрөлт, Т.Баттулга, Туслах дүрүүдэд Э.Батхүү, С.Баттулга, М.Тогтохжаргал, А.Туяа, Х.Намуун, Б.Гэрэлтуяа зэрэг Монголын урлагын салбарт хэдийнээ байр сууриа тодорхойлсон мэргэжлийн хамт олон тогложээ.
Харин уран бүтээлийн Ерөнхий Продюсер Н.Отгонбат, Гүйцэтгэх продюсер Х.Манлайбаатар Г.Алтаншагай Ерөнхий найруулагч С.Баттулга, Найруулагч Ө.Мөнх- Эрдэнэ, Зохиолч Ө.Мөнх-Эрдэнэ Анхбаяр, Ерөнхий зураач О.Бат-Эрдэнэ нар ажиллажээ. Мөн Ерөнхий зураглаачаар Х.Бөхтулга Г.Батбаяр, Хувцасны жижиг хэрэглэлийн зураач Х.Ариунгэрэл, гэрэлтүүлэгчээр Л.Эрдэнэбулган, дууны найруулагч Б. Оргилбаатар, Инженер Б. Бат-Идэр, Туслах зураглаач Н.Чимэд, М.Сайнбаяр, Туслах найруулагчаар Б.Эзэнбат, Нүүр хувиргагч М.Баясгалан Зургийн дарга Х.Манлайбаатар зэрэг мэргэжлийн баг бүрэлдэхүүн уг бүтээлийн хойно ажилласан нь үнэхээр уг уран бүтээлийн чанар чансааг харуулж байна.
Түүнчлэн уг “Карантинд 21 хоног” кино контент нь энэ сарын 26-нд Юнивишн, Лүүктв, ДДиштв зэрэг бүх IPTV-д орж үзэгчдийн хүртэл болсон юм. Мөн цацагдсан цагаасаа хойш хэдийнээ үзэгчдийг байлдан дагуулж үзэлт сайтай кинонуудын тоонд багтсан гэнэ шүү.
URL: