Улаанбаатар хотод “COVID-19″ халдварын 16 тохиолдол шинээр бүртгэгдэв

16091240785fe948ee15639

Монгол Улсад “COVID-19″ халдварын нийт тохиолдлын тоо 1098 болж өмнөх өдрөөс 16-гаар нэмэгдсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлэв.  Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн бол 2  өвчтөн, 8 гэр бүлийн хүмүүс байна. Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ явуулж буй эмч, сувилагч, ариутгагч нар 14 хоногийн тусгаарлалд ажиглатын хугацааны 7 дахь хоногт халдварт өртсөн байна. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 27-нд нийт 8894 хүнд PCR шинжилгээ хийжээ

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Одоогоор, Монгол Улсад батлагдсан ”COVID-19″ халдварын 1137  тохиолдлын 711 нь  эдгэрчээ.


URL:

Tags: