“МТ“ шатахуун түгээгүүрийн эзэн Б.Ганзориг нь отгон хүү болох Г.Содбаяраа хүмүүжүүлж чадаагүй юу?

kund-800x445

“МТ” бензин түгээгүүрийн эзэн ноён Б.Ганзориг Монголын толгой баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрбээр Магнай, Дашням, Содбаяр хэмээх 3 хүүтэй. Хоёр том хүү нь тухайн цаг үедээ сүр дуулиантай хурим найр хийж томоотой амьдрах болсон. Харин бага хүү Г.Содбаяр нь Монголд төрж, ОХУ-д өсөж, Швейцарт сурч, Лондонд их сургууль төгссөн тэрбээр энэ намраас эх орондоо суурин байх болсон. Харамсалтай нь ах нар шигээ хийсэн бүтээсэн ажилтай, амжилттай байж чадахгүй аавынхаа чихийг халууцуулж, “сахилгагүйтээд” эхэлсэн бололтой.

Түүний найз охин болох фитнес модель Ю.Кундиз нь Г.Содбаярын дуудсны дагуу түүнтэй өглөө эрт гэрт нь орж уулзах үедээ нуруу, болон аарцагны яcaa xyгapтaл зoдyyлcaн учир эмнэлэгт өтгөн, шингэнээ ялгаруулахад ч хүнд нөхцөл байдалд байгаагаа инстаграм хаягаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм. 

Ю.Кундиз нь Ази, болон Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор төлөвлөж байсан ч ийнхүү түүний хүсэл, мөрөөдөл талаар болж байгаад тэрээр тун их  харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн үүний дээр өөрийн найз залуу болох Г.Содбаярт маш их гомдолтой байгаагийн дээр шvv хийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсчээ. 

Энэ хэр.гийн тухай сонссон зарим хүмүүс тaл.ийгч Э.Чамин-Эрдэний xэpэгтэй адилтгаж байгаа бол нэг хэсэг шар мэдээний баатар болоод байсан балетчин Э.Сүндэръяа буюу Сүнээ өөрийн сошиалаар дамжуулж: “Бараг л тaxup дyтyy болоод үлдэж байгаа юм байна. Эрүүл мэнд, залуу нас, гоо үзэсгэлэн амжилт бүтээл сэтгэл санаа бүхий л зүйлээрээ бүсгүй хохирч. Ийм хэрцгийгээр зодуулсан байхад хууль яаж шийдэв“ хэмээжээ.


URL: