Нууцаар ажиллаж байсан цахим тоглоомын газарт насанд хүрээгүй хүүхдүүд тоглож байжээ

16088299955fe4cc2bdb26f

УОК, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 23-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа. Ингэснээр 15 салбарын үйл ажиллагааг л явуулах зөвшөөрлийг УОК-оос гаргасан юм.  Гэтэл хатуу хөл хорионы үеэр нууцаар PC тоглоом ажиллуулж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн хажууханд Хэнтий аймгийн харьяат иргэн цахим тоглоомын газрыг ажиллуулж байсан үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албан хаагчид таслан зогсоосон байна. Тус газарт 21-ээс доош насны буюу насанд хүрээгүй 15-20 орчим хүүхдүүд байсан аж.

Цахим тоглоомын газар байсан хүүхдүүд амны хаалт зүүгээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй мөн тоглож байгаа орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээгүй гэх мэт олон зөрчил илэрчээ.  Харин тоглоомын газрыг ажлуулж байсан иргэнээс яагаад ийм үйлдэл хийх болсон талаар тодруулахад “Цар тахал гарч санхүүгийн асуудалтай байгаа учраас  ингэж хэрэглээний мөнгө өөр арга байсангүй” гэх тайлбарыг өгсөн байна.  Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулахгүй байхыг холбогдох албанаас анхааруулж байна.


URL: