“Үнсийг түлшээр солино” гэсэн мессэж танд ирсэн үү?
“Өвөл нийт хаягдлын 50 хувийг үнс эзэлдэг. Үнсээ тушааж түлш болгоорой. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Экологийн цагдаагийн алба” гэсэн мессэж өнөөдөр зарим иргэдийн гар утсанд иржээ. Иргэд энэ талаарх мэдээллийг тодруулж өгөхийг хүссэний дагуу холбогдох албаныхнаас лавласан юм.
Байгаль орчны яамны хувьд энэ талаар мэдээлэлгүй байгаа бөгөөд асуудлыг шалгаад эргэж хариу өгье гэв. Экологийн цагдаагийн албаныхан ч энэ талаар мэдээгүй байгаа бол Таван толгой түлш компаниас тодруулахад “Энэ ажлыг сонгуулийн үеэр хоёр гурван хороон дээр туршиж байсан. Одоо ийм ажил зохион байгуулж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн юм.
Тэгэхээр энэ тодорхойгүй мессэжийг хэн, ямар учир шалтгаанаар иргэдэд тараасан нь тодорхойгүй үлдлээ. Мессэж ЦЕГ гэсэн хаягаас ирсэн нь анхаарал татаж байгаа юм. Албаныхан иргэдийг төөрөгдүүлсэн энэхүү худал мэдээллийг шалгаж олон нийтэд мэдэгдэх биз ээ.
URL: