Вьетнамууд урд шөнө ажлын байрандаа архиджээ
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах Жанжны 25 дугаар гудамжинд байрлах Вьетнам авто засварын вьетнам ажилчид ажлын байрандаа архидан согтуурсан зөрчил гарчээ. Тэд зүгээр ч нэг архидаагүй, орилж, хашхичиж, дуу чимээ гаргаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэнэ. Урд шөнийн 02.05 цагт ирсэн дуудлагын дагуу цагдаагийнхан тухайн газарт очиход БНВУ-ын иргэн Хян Гү Ки, Мин Ён, Рө, Гун Га нар архидан согтуурч, хорио цээрийн дэглэм зөрчиж байжээ. Улмаар шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байсан хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
URL: