“Киви” хамтлаг ирэх сард албан ёсоор “нүд аних “ бололтой

Шар Ука, Хар Намуунаа нэмэх нь Ази фэйс гэсэн шийдэл ая зохиогч, продюссер Ангирмаагийн толгойд гялсхийх тэр л агшинд Кивигийн алдар хүнд, олон олон уран бүтээл, чамлахааргүй хөрөнгө мөнгөний үүд нээгдсэн гэлтэй. Үнэхээр Ука, Намуунаа хоёр сайн продюссерын ачаар урлагийнхны сүлжээнд орж чадсан нь Кивигийн амжилтын үүд байсан. Тэдний дуулж чадаж байна уу, үгүй юу фэнүүдэд нь падлийгүй .  Укагийн шар үс, Намуунаагийн шокаладан арьсыг, бас үе үе солигдох ази хүүхний царай нүүрийг л харахаас биш тэдний хоолойг тоож сонсдоггүй нь маргашгүй үнэн. Гэхдээ л тэд  бүтээх ёстой зүйлээ бүтээж найман жилийг ардаа орхижээ. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд “Киви тарсан, тараагүй гэх яриа” олны анхаарлыг татаж, нэгэнт тарчихсан Кивиг тараагүй мэтээр пиардах оролдлогыг хамтлагийнхан болоод продюссерынх нь зүгээс хангалттай хийж байсан. Гэвч саяхан Укагийн бие даасан цомгийн нээлтийн үеэр Б.Ангирмаа ” ирэх сард  Ука бие даасан тоглолт хийж “Киви” гээс гарч байгаагаа албан ёсоор зарлан тунхаглана” хэмээжээ. Ийнхүү “Киви” хамтлаг сар хүрэхгүй хугацааны дараа албан ёсоор “нүд аних” бололтой.

А.Санчирмаа.Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих