Нарийн ногоо, жимс жимсгэний тээврийн асуудлаар хүсэлт хүргүүлэв

131950123_850027788871696_1992853117700365899_nНарийн ногоо, жимс жимсгэний нийлүүлэлтийн асуудалд ШӨХТГ анхаарал хандуулан ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, хэрэглэгчдээс нарийн ногоо, жимс жимсгэнэ эрс багассан, хомсдсон тухай гомдол сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн. Хөл хорионы  үед нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдын хувьд тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл БНХАУ-аас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байгаа талаар тайлбарлаж, гомдол саналууд ихээр ирүүлж байна.

132595334_670249687003091_8530200882644977039_nҮүнтэй холбогдуулан тус газраас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс импортлогчдын холбоо, зарим бизнес эрхлэгчдийн төлөөлөл зэргийг оролцуулан санал солилцох 2 удаагийн уулзалт, Тээвэрлэлтийн асуудлаар Замын-Үүдийн шуурхай штаб болон Замын-Үүд сумын Засаг даргатай цахим хурал хийлээ.

131621180_501631374134015_6617560886898431423_nУулзалтаар одоогийн байдлаар өдөр тутам БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд хот хооронд тээвэрлэлт хийж байгаа 60 автомашин байдаг ба үүний 10 автомашиныг 7 хоногийн хугацаанд зөвхөн хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх зохицуулалт хийж өгөхөд энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үзлээ. Ингэснээр Монгол Улсын хүн амын жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны өнөөгийн хэт их хэрэгцээ, удахгүй болох шинэ жилийн баярын эрэлтийг хангахад хүрэлцээтэй нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэх юм. Нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжоор хангаж өгөх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад албан бичгээр хүргүүллээ.

132856493_1125305984594541_607567970708714455_n

132643459_434881497521548_3411271768740810001_n


URL:

Tags: