Эмнэлэггүй дүүргийн эмгэнэл буюу Б.Даш-Яндагийн бизнес

CaptureНийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн нэг болох Баянзүрх  өөрийн гэсэн нэгдсэн эмнэлэггүйн зовлонгоо үеийн үед эдэлж ирсэн билээ. Тэгвэл ганцхан дүүргийн хариуцлагагүй, ухамсаргүй үйлдлээс болж цар тахлын үед  нийтээрээ, нийслэлээрээ, улсаараа хохирох аюулд өртлөө.
Цар тахлын онцгой үед эрүүл ахуйн шаардлага хангаагүй, халдвар хамгааллын дэглэм сахиагүй “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн удирдлагууд ямар хариуцлага хүлээх вэ. Өөрөөр хэлбэл,

Иргэдийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл ч гэж харж болохоор. Тэгвэл энэ эмнэлгийн эмгэнэлтэй түүх менежментийн гэрээ нэрийн дор  Анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Даш-Яндаг гэгчийн мэдэлд шилжсэнээр эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн иргэд 1997 оноос менежментийн гэрээгээр хувьд шилжсэн  улсын татаастай, хувийн тодотголтой “Баянзүрх эмнэлэг” ХХК  нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа газраар үйлчилгээ авч байгаа юм.

Чадалтай нь хувийн төлбөртэй өрөөнд үйлчилгээ авдаг бол  чадал муутай нь үнэгүй ор хүлээнэ. Үнэгүй юу байхав дээ, эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээ  авч болох, ор хэзээ сулрахыг хүлээнэ.  Аль эсвэл гудас, хөнжлөө чирээд коридорт хэвтэх нь наад захын асуудал.

Нийтийн өрөө нь хамгийн багадаа наймаас дээш хүнтэй. Харин төлбөртэй өрөө нь хоёр хүн хэвтэх зориулалттай гэх. Тэгвэл улсын дэмжлэгтэй, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангаас дэмжлэг авч, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг, хувийн статустай газар яагаад хариуцлага алдав. Бусад дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй адил техник тоног төхөөрөмж, урсгал зардал, эм ханган нийлүүлэлт, ажиллах боловсон хүчний дутагдалгүй. Төрийн  элдэв

…Халдвар авсан иргэн  “Цонх нь маш их сийгэж, даарч байсан. Цэвэрлэгээ хийдэггүй. Нийтийн бие засах газартай. Маш их бохир, заваан, үнэр танар гэж авах юмгүй. Зарим тохиолдолд эмч нар тасгаар маскгүй явж байсан. Сувилагч нар нь бээлийгээ байн, байн сольдоггүй байснаас халдвар дэгдэж, голомтолж байна” гэж гомдол мэдүүлж байв. Тус эмнэлэгт халдвар дэгдээд нэлээд хонож байхад тус эмнэлгээс мэдэгдэл хийсэн ч үгүй. Мэдээлэл гаргасан ч үгүй. Уучлалт гуйсан ч үгүй. Эцэстээ бараг тэр эмнэлгээр үйлчилгээ авсан, үйлчлүүлсэн иргэдийн буруу болж хувирч байна….

Тиймдээ ч өөрийн гэсэн эмнэлэггүй дүүргийн иргэд Баянзүрх эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа ч хэлэх эрхгүй. Эрүүл мэндийн яамнаас хяналт тавих гэхээс илүүтэй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хүрээлэлд хамааралтай. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газар хувьчлагдсан, хувийн эмнэлэг учраас бид үйл ажиллагаанд нь хяналт тавих, заавар зааварчилгаа өгөх эрхгүй гэдэг ажээ. Тиймээс улсын эмнэлгүүдэд тавигддаг төрийн хяналт, санал шаардлага тус эмнэлэгт үйлчилдэггүй учраас иргэдийн гомдол босгоороо давдаггүй. Давсан ч тоох, хариуцлага тооцох газар байхгүй. Тус эмнэлгээр үйлчлүүлж байгаад эрүүл мэндээрээ хохирвол иргэдийн буруу болоод үлдэх хэмжээний үйлчилгээг “Баянзүрх эмнэлэг” ХХК үзүүлж байна гэж иргэд гомдоллож сууна. Иймээс өнөөдөр тус эмнэлгээр дамжсан дотоодын халдвар 100 гаруй болж, өдөрт 30, 55-аараа тоологдож байна. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байсан эмнэлгийн эмч, үйлчлүүлэгч, сахиур, сувилагч зэрэг гээд халдварын тархалт өргөн цар хүрээтэйг Эрүүл мэндийн яам онцолсон билээ.

Энэ нь дотоодын халдвар хамгааллын дэглэмээ сахиагүй, эмч, сувилагч нартаа хяналт тавиагүй байсантай холбоотой. Тус эмнэлгээр үйлчлүүлж байгаад халдвар авсан иргэн  “Цонх нь маш их сийгэж, даарч байсан. Цэвэрлэгээ хийдэггүй. Нийтийн бие засах газартай. Маш их бохир, заваан, үнэр танар гэж авах юмгүй. Зарим тохиолдолд эмч нар тасгаар маскгүй явж байсан. Сувилагч нар нь бээлийгээ байн, байн сольдоггүй байснаас халдвар дэгдэж, голомтолж байна” гэж гомдол мэдүүлж байв. Тус эмнэлэгт халдвар дэгдээд нэлээд хонож байхад тус эмнэлгээс мэдэгдэл хийсэнгүй, мэдээлэл гаргасангүй, уучлалт ч гуйсангүй. Эцэст нь бараг тэр эмнэлгээр үйлчилгээ авсан, үйлчлүүлсэн иргэдийн буруу болж хувирч байна. Өөрийн гэсэн эмнэлэггүй дүүргийн  эмгэнэл,  хувь заяаны тохуурхал болоод дууслаа.

Эх сурвалж: dardas.mn


URL: