САЙХАН МЭДЭЭ: ХӨСҮТ-ээс 43 хүн гарч, дараагийн хяналтад шилжлээ
Монгол Улсад коронавирусийн халдвар 1069 болоод байна. Үүнээс эдгэрэлт 584 байгаа нь 54 хувьтай байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Мөн тэрбээр өнөөдөр 32 хүн эдгэрч эмнэлгээс гарч, дараагийн ажиглалт, тандалтад шилжиж байгааг дуулгасан юм.
Одоо эмчлэгдэж байгаа 476 байна. Үүнээс 414 хөнгөн, 55 хүндэвтэр, 4 хүнд, 3 хүн маш хүнд байгаа аж.
URL: