ТЦА: Нэг ч албан хаагч тусгаарлагдаагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

16087086655fe2f239e8bde

   Цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдын дунд коронавирусийн халдвар тархсан байж болзошгүй талаарх мэдээлэл цацагджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн товчоо орчмын хөдөлгөөнийг түр хааж, замын цагдаагийн алба хаагч нарыг шинжилгээнд хамруулж байна. Учир нь тус хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч нь халдвартай иргэний ойрын хавьтал болох нь тогтоогдсон байна гэсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ бол ташаа мэдээлэл” гэсэн тайлбарыг өглөө.

Мөн ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Энхболд “БЗД-т амьдардаг иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа. Энэ дагуу тухайн дүүрэгт амьдардаг албан хаагчид урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээнд хамрагдаад явж байна. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тусгаарласан нэг ч алба хаагч байхгүй” гэлээ.


URL: