ЭМЯ: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн голомтоос 55 халдвар бүртгэгдэв
Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.23) мэдээллээ хийж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Өчигдөр (2020.12.22) нийт 4344 хүнд шинжилгээ хийхэд 57 хүнээс Covid-19 илэрлээ. Үүний 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс бүртгэгджээ. Нэг тохиолдол нь Сэлэнгэ аймгаас, мөн нэг тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч халдвар авсан нь баталгаажлаа гэв.
URL: