Ж.Сандагсүрэн: Дарс, шар айраг худалдан борлуулахыг хориглоогүй

e0ae1c0a276de4959ce7c31a69cc193f

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын дарга О.Чинзориг нар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн : Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 болон түүнээс доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдаалахыг зөвшөөрч байгаа.
Нөхцөл байдалтай уялдуулан өнөөдөр бид шийдвэр гаргана. Ер нь бол спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдаалах нь эдийн засаг талаасаа татвартай холбоотой гэхээс биш хэрэглээ талаасаа нэг, хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдэх асуудал биш гэж нийслэлээс үзэж байгаа” гэв.


URL: