Монгол улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 1006 боллоо

unnamed (1)

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 13 тохиолдол илэрсэн. Энэ нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс илэрлээ. Эмнэлгийн ажилтан хоёр, сахиур 2, өвчтөн 4, гэр бүлийн хавьтал 5 хүнээс илэрсэн байна.

Ийнхүү тус эмнэлэгт 75 тохиолдол бүртгэгдээд байна. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 219 болж байна.

  • Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18, 25 хороодоос нийт 38 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 2, 4,5, 6, 7, 8, 9, 10, 11, 12,  13, 14, 16, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27  хороодоос нийт 90 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 7, 9, 13, 16, 19, 20, 21, 29, 30 хороодоос 24 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19 хороодоос нийт 27,
  • Чингэлтэй дүүргийн 6, 7, 12, 13, 14, 15, 16, 19 дүгээр хорооноос 14,
  • Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 18, 21 хороодоос 23 тохиолдол,
  • Налайх дүүргийн 3 дугаар хороонд 1 тохиолдол
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Аймгуудаар авч үзвэл,

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 216
  • Орхон 25
  • Улаанбаатар 219
  • Дорноговь 32,
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 хэвээрээ байна.

Дотоодын халдвар 544 байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1006, эдгэрсэн 541, эмчлэгдэж байгаа 456 байна. Үүнээс 420 хөнгөн, 29 хүндэвтэр, 6 хүнд, 1 хүн маш хүнд байна.” гэлээ.


URL: