Т.Мөнхсайхан: Улаанбаатарт “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг хийх шаардлагагүй

265989-20122020-1608430502-812835612-265397-09122020-1607495996-539878506-264904-02122020-1606873634-622308100-shinjilgee

Засгийн газрын шийдвэрийг  танилцуулах үеэр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нийслэлд  ”Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг хийх шаардлагагүй гэлээ.

Тэрээр “Улаанбаатарын хувьд “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг  415 мянган өрхөд хийх нь утгагүй арга барил гэж харж байна. Учир нь халдварын тархалт нийтийг хамраагүй зөвхөн голомтлон гарч байгаа буюу ойрын болон хоёрдогч хавьтал нь тодорхой байна.

Бид 1500 хүнд PCR шинжилгээ хийхэд халдвартай 62 хүнийг илрүүлсэн. Тэгэхээр 415 мянган өрхийн иргэдэд шинжилгээг хийхэд халдвартай 40 хүнийг илрүүлэх нь үр ашиггүй, шаардлагагүй арга барил юм. Тиймээс “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг бид Улаанбаатарт хийхгүй. Харин ойрын болон хоёрдогч хавьтлыг тогтоогоод цаг алдалгүй тусгаарлан, арга хэмжээ авбал нийтийг хамарсан тархалт болгохгүйгээр шинээр үүссэн голомтыг хумьж чадна гэж бодож байна” гэлээ.


URL: