“Rio Tinto” шинэ гүйцэтгэх захирлаа танилцууллаа
“Rio Tinto” компани Австралийн уугуул иргэдийн ариун газрыг сүйтгэсэн асуудлын улмаас гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрохоор болсон Жан-Себастьян Жакийн халааг авах хүнийг нэрлэлээ.
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компанийн нэр хүндийг сэргээх үүргийг тус компанийн санхүү хариуцсан захирал Жейкоб Стаусхолм хүлээсэн байна. Тэрбээр “Rio Tinto”-д 2018 оноос ажиллаж эхэлжээ
“Rio Tinto” Баруун Австрали муж дахь төмрийн хүдрийн уурхайгаа өргөтгөхийн тулд 46 мянган жилийн түүхтэй хоёр агуйг дэлбэлсэн нь хөрөнгө оруулагчид, олон нийтийн эрс эсэргүүцэлтэй тулгарсан юм. Ж.Стаусхолм гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хашина.
URL: