Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс нэмж 9 хүний шинжилгээ эерэг гарчээ
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тэднийг эмнэлэгт хэвтэхэд шинжилгээ авахад сөрөг гарсан. Гэвч эмнэлэгт хэвтээд 4-5 хоногийн дараа дахин шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан хэмээн ХӨСҮТ-ээс мэдээлсэн юм.
Тэгвэл тус эмнэлгээс дахин 9 хүнээс халдвар илэрсэн байна. Уг хүмүүс дотор эмч нар ч байгаа аж.
Энэ талаар ЭМЯ-наас маргаашийн 11.00 цагийн хурлаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.
URL: