“Улаанчулуутын хогийн цэгт COVID-19-ийн шинжилгээний сорьц, тариур ил задгай хаясан гэх асуудлыг шалгахаар МХЕГ ажиллаж байна”

16081730735fdac61185e69

Коронавирусийн халдвар авсан батлагдсан тохиолдлуудаас авсан шинжилгээний сорьц, тариур зэргийг Улаанчулуутын хог цэг дээр ил задгай хаясан байна гэх мэдээлэл гараад байна. Энэ дагуу газар дээр нь очиж, хяналт шалгалт хийхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баг гарсан талаар тус газраас мэдээлэв.

МХЕГ-аас “Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас өдөр бүр хяналт тандалт хийж байна. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 277 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 3 тусгаарлан ажиглах байр, 15 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас гэсэн газруудаас 4622.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 4083.4 кг /хурц үзүүртэй, эмгэг хог, эмийн болон эсэд хортой, бусад халдвартай/, тусгаарлах байрнаас 97.9 кг, PCR шинжилгээний 285.2 кг, онгоц, карго ачаа тээврийн 82.3 кг хог хаягдал цуглуулжээ. Цуглуулсан 4548.8 кг хогийг устгасанаас 3265 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1283.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна” гэсэн юм.


URL: