Б.Отгон: Баримт, гүтгэлэг хоёрын хооронд алд дэлэм зөрүү буйг ойлгохгүй бол өөрийн чинь жишээн дээр чинь тайлбарлаж өгье!! Сайд аа!!
Би өчигдөр Х.Нямбаатар сайдынхаа ярилцлагыг үзээд түүнд туслах ёстой юм байна гэдгээ ойлголоо. Өмнө нь намайг “Энхсаран ” сувилалын талаар бичихэд гүтгэлэг гээд орилоод байсан нь аргагүй юм байна. Учир нь танд Сэтгүүл зүйн талаар ойлголт алга.
Ковидын халдвар гарсан “Энхсаран” сувилалыг Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Цагдаагийн байгууллага нь Хууль зүйн яаманд харьяалагдна. “Энхсаран “сувилалыг эзэмшигч гэр бүлийнхэн Хууль зүйн сайд Х.Нямбаатартай анд нөхөр, ажил хэрэг, бизнес, улс төрийн хамтрагчид. Үүнийг батлахын тулд сайд Х.Нямбаатар “Энхсаран” сувилалын хооронд ямар хамаарал буйг сэтгүүлч би нотлох үүрэгтэй. “Энхсаран” сувилал нь Очирпүрэвийн Түмэнбаярын нэр дээр байдаг. Түүний төрсөн эгч О.Түмэндэмбэрэл нь “Аз дентал” шүдний эмнэлэгийн эзэн. “Аз дентал “ эмнэлэг нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын тойрогтоо хэрэгжүүлсэн “Хүүхдийн инээмсэглэл” төслийн гардан гүйцэтгэгч.Иймээс Хууль зүйн сайд өөрийн харьяалалд байдаг Цагдаагийн байгууллагад нөлөөлөх вий, хамтрагчийнхаа гэр бүлийн сувилалыг үнэн зөвөөр шалгах ажилд саад учруулах вий гэсэн үүднээс энэ мэдээллийг ил болгох нь таны хэлснээр “гүтгэлэг” огт биш. Харин юу гэж бичвэл жинхэнэ гүтгэлэг болохыг та өөрөө эрх биш мэдэж байгаа биз!! Та өөрийнхөө тухай нийтэлсэн болгоныг “ гүтгэлэг,захиалга” гэж үздэг онцгой чанартай нэгэн учраас баримтуудыг ил болгоё!! Хэрвээ та намайг цагдаад өглөө гэхэд би бичсэн мөр болгоноо баримтуудаар нэг бүрчлэн нотлоод л гүйцээ!!
Гүтэлэг, баримт хоёрын хооронд алд дэлэм зөрүү бийг одоо ойлгосон уу? Хойшид ялгаад сурчих хэрэгтэй!!
Зураг дээр: Х.Нямбаатар, цагаан халадтай эмэгтэй нь “Аз дентал” ХХК-ийн захирал О.Түмэндэмбэрэл. Тэд хамтын төслийнхөө нээлтийг хийж буй агшин.
Сэтгүүлч Б.Отгон 2020.12.16
URL: